х Нийслэлийн БАЯНЗҮРХ дүүрэг

Орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод, нээлттэй мэдээлэл

Тендерийн урилга: Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны нүхийг ариутгаж, хөрс, ус агаарыг эрүүлжүүлэх” ажил

Posted by ИТХ on 2012/08/30

Огноо: 2012-08-30

Тендер шалгаруулалтын нэр: “Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны нүхийг ариутгаж хөрс, ус, агаарыг эрүүлжүүлэх” ажил

Тендер шалгаруулалтын дугаар: БЗД-АЭ 12/08

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2012 онд “Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны нүхийг ариутгаж хөрс, ус, агаарыг эрүүлжүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Тухайн ажлыг гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 30,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 209 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 09 дүгээр сарын 14–ны өдрийн 10 цаг 30 минутаас нээнэ.

Оролцох хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж Баянзүрх дүүргийн төрийн сан банк, Дүүрэг хөгжүүлэх сангийн 200355402 тоот
дансанд мөнгөө төлнө үү

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2 давхар 209 тоот
Холбоо барих утасны дугаар: 26-62-73.

Leave a comment