Энэ сайтын тухай
1. Энэхүү сайт нь “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд боловсруулж байгаа хамгийн эхний буюу төсвийн мэдээллийн цахим хуудасны загвар юм. Үүнийг Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын заалтуудад нийцүүлэн боловсруулж нийслэлийн Баянзүрх дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын мэдээллийг жишээ болгон ашиглаж бүрдүүлэх юм.
2. Бид энэ сайтад тавигдсан бүх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авсан боловч тэдгээрийг олон нийтэд ойлгомжтой, цэгцтэй болгох загварыг эрэлхийлж шинэ форматыг туршиж байгаа учраас зарим нэг алдаа, зөрүү гарч болохыг анхаарч цааш ашиглахдаа нягталж байхыг хүсье.
3. Энэ сайтын мэдээлэл яваандаа нийслэлийн Баянзүрх дүүргийн “иргэний төсөв”-ын суурь дэвсгэр болно. Бид “иргэний төсөв”-ийг төсвийн албан ёсны мэдээллийг хялбарчилж ерөнхийлсөн бус, харин тухайн орон нутгийн иргэдэд зориулж, тэдний оршин суудаг хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, амьдрах орчинд шууд хамаатай тэр мэдээллийг сонгож цуглуулан эмхэтгэсэн төсөв гэсэн утгаар ойлгож байна.
4. Бид төслийн дараачийн шатанд орон нутгийн номын сан, мэдээллийн төвүүд дэх төсвийн мэдээллийн булан, төсвийн байгууллагын мэдээллийн самбар зэрэг төсвийг ил тод, нээлттэй болгох бусад арга хэлбэрүүдийн загварыг боловсруулж гаргана.
5. “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн танилцуулга болон явцын мэдээллийг http://iltodtusuv.mn цахим сайтаас үзнэ үү.
дулмаа said
БЗД-ийн Баянхайрхан дунд сургууль нь 1 ч сурагчгүй бөгөөд улсаас хувьсах зардал аваад залилан хийж байгааг БХ-ийн дарга Отгонжаргал мэдээгүй юм шиг явж байгаа нь хачирхалтай байна.